“Монголын Коксжих Нүүрсний Өнөөгийн Байдал” сэдэвт бага хурал БНХАУ-д зохион байгуулагдлаа
2020/03/20

Хятад улсын Шанши Мужийн ТайЮуан Хотноо 2019 оны 11 сарын 28-29-ний өдрүүдэд “Монголын Коксжих Нүүрсний Өнөөгийн Байдал” бага хурал болж өндөрлөлөө. Хурлыг “Шанши Коксжих нүүрс групп”, “МПП Нүүрс Худалдааны Сүлжээний Онлайн Платформ” ХХК болон “Өвөр Монголын МөнЧуанҮХуа Энержи”  компаниуд зохион байгуулсан байна.

Тус хуралд Хятад улсын нүүрсний бизнес эрхлэгч компаниуд оролцсон бөгөөд Монгол талаас “Монгол Хятадын Уул Уурхайн Нийгэмлэг”-ийн тэргүүн А.Энхболд тэргүүтэй Монгол талын төлөөлөгчид оролцлоо.

Тус хурлын үеэр  “МПП Нүүрс Худалдааны Онлайн Платформ”,  “Хятад Монголын Нүүрсний Худалдааны Сүлжээ Төсөл” болон “Монголын Коксжих Нүүрсний Өнөөгийн Байдал” сэдвүүдээр болж өрнөлөө. 

Хурлын үеэр танилцуулсан сэдвүүдийн хүрээнд нүүрсний зах зээлийн ирээдүйн чиг хандлага болох онлайн худалдааны платформын талаар дэлгэрэнгүй танилцууллаа. Тус платформ нь нүүрсний  зах зээлийн олон талын хүндрэлтэй асуудлуудыг шийдэх боломжтой. Нүүрсний зах зээлийн гарааны хөрөнгийг шийдэх, нүүрс худалдах тал болон худалдан авагчдын хоорондын харилцааг хөнгөвчлөх, төлөөлөн худалдах, зээлдэх гэх шинэ худалдааны хэлбэрийг түгээн дэлгэрүүлэх, техник технологийн өндөр хөгжилд тулгуурлан блокчэйн болон хиймэл оюун ухааныг ашиглах зэрэг олон давуу талыг бий болгох аж.

Мөн Монгол Улсын нүүрсний  нөөц, томоохон ордууд, олборлогч компаниудын талаар ерөнхий мэдээлэл, Монгол Улсын нүүрсний тээвэр ложистикийн байдал, засгийн газрын бодлогын хэтийн төлөв зэрэг асуудлуудыг хэлэлцлээ.

 Хурлын төгсгөл хэсэгт Хятад Улсын нүүрсний талаарх бодлого болон хилийн боомтуудын талаар мэдээлэл судлагаанд суурилсан төслүүдийг танилцуулсан бөгөөд Монголын нүүрсний чанар Хятад улсын стандартад нийцүүлэх шинжилгээ, судалгааг танилцуулсан зэрэг бизнес эрхлэгчдэд өндөр ач холбогдол бүхий хурал болсныг оролцогч талууд онцолж байлаа.

Мөн “Монгол Хятадын Уул Уурхайн Нийгэмлэг” нь “МПП Нүүрс Худалдааны Онлайн Сүлжээ Платформ” төслийг хэрэгжүүлэгч, Хятад Улсын нүүрсний зах зээлийн томоохон судалгааны компани болох “ТТТ” ХХК-тай хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурлаа.

Арга хэмжээ
Арга хэмжээ бүртгэгдээгүй